Сошиал орчинд цахим эмч нэрээр алдаршсан эмч Б.Баярбямба өөрийн сошиал хуудаснаа Монгол улсын шадар сайд С.Амарсайхантай уулзжээ. Тэрээр энэ хугацаанд эрүүл мэндийн боловсрол олгох үйлд төрөөс дэмжлэг хүсэж байсан ч дэмжигдэж байгаагүй тухай, харин шадар сайд өөрөө дуудан энэ талаар ярилцах болсонд баяртай байгаагаа ч хэллээ.
Мөн шадар сайд С.Амарсайхан ч ямар ажлууд дээр анхаарч байгаагаа ярьжээ. Тэдний уулзалт 1 цаг орчим өрнөж эмнэгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, цахимжуулах, хүнсний аюултай байдлын талаар, хүүхэд, өсвөр үеийнхний таргалалт чихэрлэг хүнс, ундаанаас шалтгаалж байгаа талаар, транс тосны хэрэглээг зохицуулах, дэлгүүрийн лангуу дээрх хүнсний бараа бүтээгдэхүүний шошгожилт хэрэглэгчдийг төө рөг дүүлж xyуpaн мэx элж байгаа талаарх асуудлуудын талаар бас шийдлүүдийн талаар ч ярилцжээ.
Мөн хүнсний а юул тай байдал, хэрэглэгчдийн боловсрол олгох үйлийг Шадар сайд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Уулзалтаа ч бодит үр дүнтэй болгох үүднээс хамтарч хэрэгжүүлэх төлөвлөсөн нэг чухал ажлаа хэлээд ажил хэрэг болгохоор болж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүнсний а юул тай байдлыг анхаарна гэдэгээ илэрхийлэв