Иргэдийн зүгээс төлбөрийн баримт олгоогүй болон стандартын шаардлага хангаагүй QR код бүхий баримт олгоогүй талаарх гомдлыг МУ-ын ТЕГ-ын 1800-1218 дугаарын утсаар тогтмол хүлээн авч байгаа юм байна.
НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгох юм. Тиймээс иргэн, ААН аль болохоор дээрх торгуулийг төлөхгүй байя гэвэл хуулийн дагуу Е-баримтыг иргэдэд заавал олгох ёстой юм.
Иймээс худалдан авалт Е-баримтыг иргэд, үйлчлүүлэгч тогтмол шаардаж авах нь чухлаар тавигдаж байна. Ингэснээр татварын буцаан олголтод хамрагдаад зогсохгүй сугалааны азтан болох боломж бүрддэг. Зарим тохиолдолд худалдаа хийж буй газрууд иргэд нэхэхгүй л бол Е-баримт өгөхгүй байгаа нь ажиглагдаад байгаа юм.
Мөн Е-баримтын тохирлыг шударга бус болдог тогтмол бүртгүүлсэн ч нэг ч төгрөг хожихгүй байна. Азтан тодруулдаг программ зохиосон нөхдүүд нь их хэмжээний мөнгө хождог гэсэн цуу яриа ихээхэн газар авсан байгааг зохих байгууллага нь анхааралдаа авч үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэх нь чухал.