Б.Ундармаа гэж хэн бэ?. Нэг хэсэг нь түүнийг олон зуун хүний амьдралыг залгуулж яваа хөдөлмөрч эмэгтэй, ажил олгогч гэж өмгөөлж байхад нөгөө хэсэг нь ханаж цаддаггүй луйварчин, залилагчаар нь дуудаж нийгэм хоёр хэсэгт хуваагдаад байх шиг. Ямартай ч түүнийг олонх нь УИХ-ын гишүүнээс гадна ‘Бишрэлт’ групп, ‘Капитал’ банкны эзэн гэдгээр нь мэдэх байх. Хүний шунал барагддагүй бололтой. Хэдэн тэрбумаар нь эргэлддэг бизнестэй, Монголдоо томоохонд тооцогдох группийн эзэд ЖДҮ-гээс зээл авах гээд гүйж явна гэхэд хэн ч итгэхгүй байх. Гэтэл үгүй байжээ. Тэрээр өөрийн хамаарал бүхий ‘Доктор мейк’ ХХК-ийн 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан ‘Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр байгуулах’ төслөөр дахин зээл авсан болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байна.
Түүний компанид зээл олгох боломжгүй, шаардлагуудыг хангаагүй байсан хэдий ч Ундармаа дарга нар, болон үүрэг гүйцэтгэгч албан хаагчид руу удаа дараа залгаж, шахаж шаардаж байж материалаа бүрдүүлэн өгчээ. Төсөл сонгон шалгаруулах ажил явагдаж, төсөлд дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж, Б.Ундармаагийн ‘Доктор мейк’ ХХК тус сангаас 800 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авчээ. Удалгүй ЖДҮ-гийн хэрэг дэгдэж бөөн шуугиан тарьсан.
Ийнхүү түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжсэн бөгөөд дөрвөн ч удаа хойшилсны дараа гэм буруутай нь батлагдан 2,3 жилийн ял авсан аж.