“Житайм” сүлжээг Казахстаны иргэн Марат гэх их гарын залилангийн нөхөр Монголд оруулж ирэх олон зуун иргэн хуйлран нэгдэж хэдэн арван тэрбум төгрөгөөрөө хохироод үлдсэн шуугиан одоог хүртэл намжаагүй байна.
Эхэн үедээ сүлжээний бизнес аюултай, эхний орсон, санаачилсан хэдхэн хүн л хагартлаа баяжиж дор нэгдсэн бүх хүн юу ч үгүй хоосон хоцорно гэж анхааруулаад байхад бүгд танил тал, хамаатан саднаа уруу татан мөнгөө барин оочерлон барин орцгоосон.
Төр засгаас ийм төрлийн мөнгө угаах бизнесийг хуулиар хориглохгүй бол дахин ийм луйварын бизнес гарахгүй гэх баталгаа байхгүй бөгөөд эцсийн дүнд ард түмэн л хохирдог болохыг гашуун туршлага бэлээхэн харуулаад байна.
Зальт этгээд буюу хэргийн гол зохион байгуулагч нь байдал бишдээд ирэхээр бүх мөнгөө аваад гадаадад оргон зайлж түүний гар хөл болсон хэдэн хүн дааж давшгүй өрөнд ороод торны цаана орсон.
Тус сүлжээний дэд тэргүүн гэгдэж нэг хэсэг хатан хаан шиг тансаглаж явсан Э.Оюунчимэг гэх этгээд одоо залилингийн хэрэг үүсгүүлэн хоригдож байна.
Житаймын хохирогчдод дуулах нэг мэдээллийг энд хүргэе. 2020 оны 7-р сард болсон шүүх хуралдааны шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор болж гэмт этгээд зохих ял, шийтгэлээ үүрэх болжээ.
Гол асуудал нь гэмт этгээд хариуцлагаа үүрээд явах газар руугаа явлаа хэдэн зуун хохирогчид хэнээс хохирлоо гаргуулан авах вэ гэсэн асуулт үлдээд байна.