УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар оролцлоо.
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд үзүүлэх хэвлэл мэдээлэл, техник, тоног төхөөрөмж, төсөв хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газар хэлтсийн дарга нар өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Иргэдэд сануулcaap байтал мөсөн дээгүүр зорчиж aмь нacaa aлдcaap л…
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэх газарт гурван хүн “Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрчээ. Улмаар нэг зорчигч усанд о.с.о.л.д.о.ж, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагыг өчигдөр/2021.11.08/ өдрийн 01:58 цагт Онцгой байдлын ирүүлсэн байна.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Харин Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, о.с.о.л.д.с.о.н иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад өдрийн 10:40 цагт нуурийн хоёр метрийн гүнээс ц.о.г.ц.с.ы.г олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ