10 сaр aйсуй. Koронaвирусийн хaлдвaртaй зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлтийн үе aрaвдугaaр сaрд эхлэх учрaaс бэлтгэлээ сaйтaр хaнгaж, урьдчилaн сэргийлэх ёстойг ЭМЯ, ХӨСҮТ-өөс сaнуулж буй. Хaрин эдийн зaсгийн хүндрэлээс хэрхэн урьдчилaн сэргийлэхийг хэн ч сaнуулсaнгүй.
Улсын орлого буурч, aж aхуйн нэгжүүдийн үйл aжиллaгaa улaм хумигдaж бaйнa. Төрөөс өгч буй хaлaмж дэмжлэг ч aрaвдугaaр сaрд дуусч, жинхэнэ хүндрэл эхэлнэ. Өвлийн тэсгэм хүйтэн өдрүүдтэй зэрэгцэн улс орны, өрхийн, иргэний aмьдрaл улaм хүндрэх нь. aрaвдугaaр сaрaaс ямaр, ямaр эрсдэл хүлээж бaйгaaг сaнaцгaaя.
-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж эхэлнэ: Засгийн газраас цар тахлын үед ААН, иргэдийнхээ эдийн засгийн байдлыг дэмжихийн тулд зургаан сарын хугацаанд ажилчин болон ажил олгогчийн НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн хугацаа аравдугаар сарын 1-нд дуусах бөгөөд ААН, компаниуд НДШ-ээ төлж эхэлнэ.
-Хүүхдийн мөнгө 100 мянгаас багасч 20 мянга болно: Засгийн газраас 0-18 насны хүүхдэд сар бүр олгох хүүхдийн мөнгийг 20 мянга байсныг 30 мянга болгож, дараа нь 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ шийдвэрийн үйлчлэл мөн л аравдугаар сарын 1-нээс дуусч, хүүхдүүдэд 20 мянган төгрөгийн тэтгэмжээ авах болов уу.
-Төрөөс бага орлоготой өрхөд өгдөг мөнгө 50 хувь багасна: Бага орлоготой өрхийн иргэдэд сар бүр 16 мянган төгрөг олгодог байсныг аравдугаар сарын 1 хүртэл 32 мянга болгоод байсан юм. Энэхүү мөнгийг авдаг насанд хүрсэн 122.3 мянган иргэн байдаг байна. Харин хүүхдэд 8000 төгрөг олгодог байсныг 16 мянган төгрөг болгон нэмэгдүүлснийг мөн л цуцлах юм. Тэгэхээр бага орлоготой өрхийн иргэд аравдугаар сард 16 мянган төгрөгөө авна.
-Улирлын томуу коронавирусийн халдвартай зэрэгцэнэ: ХӨСҮТ болон ЭМЯ-аас бидний хамгийн эрсдэлтэй үе аравдугаар сард байна гэдгийг байнга сануулж байна. Аравдугаар сар бол улирлын томууны үе. Тиймээс коронавирусийн халдварын тархалттай зэрэгцэн нөхцөл байдал улам хүндэрнэ гэдгийг ЭМЯ-ны мэдээллийн цагаар байнга сануулсаар. Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ үүнд анхаарах улирлын томуугийн вакциныг хангалттай захиж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болно: Цар тахлын үед бид УИХ-ын сонгуулиа амжилттай зохион байгууллаа. УИХ-ын сонгуулийн дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болно. Энэ жил хуульд заасны дагуу аравдугаар сарын 15-нд тохиож байна. УИХ-ын сонгуулийг зохион байлуулахын тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг ЭМЯ-аас сануулсан сурталчилгааны үеэр бодитой хэрэгжиж чадаагүй. Тэгэхээр энэ сонгуулийн үеэр ч мөн юу болохыг таашгүй.
-Цалингаас орлогын албан татвараа авч эхэлнэ: Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахыг зогсоогоод байсан юм. Тэгвэл иргэд ирэх аравдугаар сард орлогын албан татвараа төлж эхэлнэ.
-Сар бүрийн 200 мянган төгрөгийн урамшуулал дууссан: Шинэ төрлийн коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтан бүрт сар болгон 200 мянган төргөгийн урамшууллыг гурван сарын хугацаанд олгохоор болсон. Үүнд хамаарах ААН-үүд 200 мянган төгрөгийн урамшууллаа авч байгаа бөгөөд хамгийн сүүлийн урамшуулал энэ сард ороод дуусах ажээ.
Эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч эрсдэлтэй нүүр тулах нь цаг хугацааны асуудал болжээ. Хэрвээ манай улс эрүүл мэндийн хувьд үүсч болох эрсдэлээс урьдчилсан сэргийлж чадахгүй бол үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ. Учир нь, хэрвээ коронавирусийн халдвар дотоодод тархвал эм, эмнэлгийн хүчин чадлаас хамаарч нийт хүн амын нэг хувь буюу 32 мянган хүн өвчлөх эрсдэлтэй гэж ДЭМБ үзсэн. Харин эдийн засаг муудвал ард иргэд, ААН-үүдийн амьдрал доройтно, эрүүл мэндээ хамгаалж чадахгүй байдалд орно. Сүүлийн зургаан сард төрөөс иргэн, ААН-ийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний үйлчлэлийн хугацаа аравдугаар сард бүрэн дуусна. Тэгэхээр цаашид гарах том хүндрэлийн өмнө Монгол Улсын Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл одоогоор алга. Төсөв тодотгохоос өөр хувилбарууд засагт бий гэж найдъя.
Эх сурвалж: Itoim.mn