Замын‐Үүдэд амьдардаг нэгэн айлын охин ор сураггүй ал.га бол.сон хэр.эг гарсан билээ. Одоог хүртэл түүнийг хаанаас ч хайгаад олоогүй билээ. Охин утаснаасаа ээж рүүгээ залгасан ба ээж нь авч чадаагүй дараа нь буцаад залгатал холбогдоогүй юм. Түүнээс хойш охин олдоогүй байгаа бөгөөд ээж хичнээн өөрийгөө зү.хэж байсан нь сэтгэл өв.дөм. Тэрээр 3 жилийн дараа энэ талаар бичихдээ Сэржмядаг охин. Хэн нэгэн, ялангуяа төрсөн хүүхэд нь алга болбол яах вэ? гэдэг зөвлөгөө байдаггүй юм билээ. Охин минь ал.га бол.оод их удлаа. Алга болсон тэр өдрийг би ширхэгчлэн санадаг.
Миний амьдралд тэр өдрөөс өөр амьдрал байгаагүй мэт дахин дахин тэр өдөр рүү очно. Хэн нэгнээ алдсан хэн нэгний амьдрал тэр өдөртөө гацаж орхидог. Ирээдүй, өнгөрсөн, одоо ч гэж байхгүй. Зөвхөн тэр өдөр л байдаг. Би хүүхдээ өдөр бүр хайдаг. Хайж байхдаа би жаахан ч болов тайвширдаг. Хэрвээ хайхгүй зогсчивол, миний өчигдөр хайсан газар хүлээж байгаа мэт санагдаад байдаг. Дахиад очоод үзэхээр байдаггүй л дээ. Гэхдээ намайг жаахан дугхийх, хоол идэх, өөр хүнтэй юм ярих үед, тэр газар байсан юм шиг санагддаг. Одоо бүх зүйл санагддаг л болж. Манайх нүүгээгүй
Шөнөжингөө чимээ чагнаж хонохдоо ирчих юм шиг л санадаг. Өглөө босоод дахиад л хайна. Өдөржингөө хүүхдээ хайж ядрах нь сүүлдээ миний хувьд тайвшрал болсон. Орой нь ядарсан ирээд унтаж орхино. Зүүдэндээ дахиад л хайна. Би хаана, хаана дутуу үзлээ гэж зүүдэндээ дахин хайсан газруудаараа шөнөжингөө гүйнэ. Охин минь алга болоогүй бол одоо 13 нас хүрэх байсан. Тэр охин шиг зэгзгэр охин болох байсан даа гэж зөрсөн охин хүүхэд бүрийг сонжино.
Заримдаа сургуулийнх нь гадаа очоод охиноо цүнхээ үүрсээр гарч ирж байна гэж төсөөлдөг. Ангийн охидтойгоо ярилцаж, инээж байгаа нь ямар хөөрхөн гэж санана. Тэр өдөр сургуулиас нь очоод авдаг л байж.
Цогцсыг нь ч болов олчих юмсан гэж бодолгүй яах вэ? Тэгвэл ядаж гацсан амьдрал минь… Үгүй ээ. Би ингэхэд дутуу л хайгаад байгаа юм байна. Хичээлдээ явах замаар нь 3 жилийн турш өдөр бүр хайсан ч дутуу л хайсан юм шиг санагдаад байна. Миний 1000 удаа шалгаж очсон газарт охин минь 1001 дэх удаагаа очиход зогсож байвал ямар сайхан бэ? Би энэ мэдрэмжээ яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэдтэйгээ хамт байхад бусад зовлон, зовлон биш. Хүүхдээ л тэвэрмээр байна. хэмээжээ.
У.Хүрэлсүх: Цap тaxaл бол байгальтай зүй бус харьцсаны шийтгэл
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын ТАСС агентлагийн захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусмантай ярилцжээ.
Тэрбээр тус ярилцлагынхаа үеэр “Kopoнавиpycний цap тaxaл бол хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсаны төлөөх шийтгэл” хэмээн хэлжээ.
У.Хүрэлсүх: “Бид дэлхийн дулаарал, байгаль орчноо хайрлан хамгаалахад анхаарлаа хандуулах ёстой. Магадгүй намайг мухар сүсэгтэй хүн гэж хэлэх байх. Гэхдээ би хувьдаа одоогийн цap тaxaл бол бидний байгаль орчноо хайрлан хамгаалаагүйн төлөөх шийтгэл гэж бодож байна. Энэ бүхэн байгаль орчноо
доройтуулснаас үүссэн байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс төрийн тэргүүний хувьд экологийн тэнцвэрийг хангаж, байгаль орчны доройтлын эсрэг арга хэмжээ авах нь нэн чухал ажил болоод байна” гэв.
Э.Батшугар: Чөлөөт бүсэд крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой
УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.
Хэлэлцэж буй асуулттай холбогдуулан Э.Батшугар гишүүн байр сууриа илэрхийллээ. “Чөлөөт бүс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэвшил авчрах бололцоотой. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Дубай, Шэнжэний тоотой хэд нь эдийн засгийн амжилтад хүрсэн. Хамгийн сүүлд Лаосын чөлөөт бүс сүүлимйн 10 жилийн дотор 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих үйлдвэрүүд барих уу, экспортыг дэмжих, санхүүгийн төв болох уу зэрэг зорилгоо маш зөв тодорхойлсон.
Санхүүгийн төвтэй холбоотой жишээ ярихад, ирээдүйн хууль тогтоомжийн хүрээнд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой. Ингэж бид блокчэйн эко систем бий болгох бүрэн боломжтой. Технологиос айж биш угтаж хөгжих нь зүйтэй юм” гэлээ.