Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
Эмнэлгийн ачаалал маш өндөр, kopoнавиpycийн нөхцөл байдал маш хүнд байна. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 330 мянга гаруй иргэд хамрагдсан байна. Гуравдугаар тун де.ль.та хувил.барын эсрэг үр дүнтэй байна.
Одоогоор дөрөвдүгээр тунгийн талаар манай улс судалж эхлээгүй байна. Бусад улсууд аль хэдийн дөрөвдүгээр тунд хамрагдаад эхэлчихсэн байна.
УОК, Засгийн газар цаашдаа хөл хорио тогтоохгүй байх зарчмыг баримталж байгаа. Хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахих нь хамгийн чухал байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар 1.7 сая вакцины нөөцтэй байгаагаас 1.2 нь Pfizer вакцин байна. Иймээс орон даяар иргэдийг вакцины гуравдугаар тундаа хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Одоо зохицож, сөрж амьдрахаас өөр ямар ч арга байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг самар түүхийг 10 жил хориглох санал гаргажээ
Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.
Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.
Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
Түүнчлэн Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна.
2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагуудын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлдөг.
Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох шаардлагатай байгааг дурдсан байна.
Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.
Э.Батшугарт саналаа өгөхгүй бол хорооноос өгдөг гурил будааг нь өгөхгүй гэж cүpдүүл cэн
Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга Д.Гантулга “Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Нийт 113,993 иргэн сонгууль өгөх ёстойгоос 45,151 хүн буюу 39,6 хувь нь саналаа өглөө. Өчигдөр өдөржин МАН-ын зуу зуун машин хүн зөөж, санал авах байрны гадна тэдгээр хүмүүсийг түрүүлж бүртгээд, оруулсан. Үүнийг ардчилсан сонгууль гэх үү эсвэл төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэх үү. Үүнд МАН-аас хариу хариулт шаардаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр Монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажиллалаа.
Цагдаа, багш, эмч, тус дүүрэг дэх утааны хяналтын 1,200 гаруй байцаагч бүгд МАН-ын төлөө ажилласан. Багш нар сурагчдынхаа эцэг эх рүү “Хорооны сургуулиа бариулахын тулд Э.Батшугарыг дэмжээрэй” гэдэг мессеж бичлээ.
Хорооны ажилтнууд иргэд рүү “Э.Батшугарыг дэмжихгүй бол хорооноос өгдөг гурил, будааг өгөхгүй шүү” гэж за.на.лхийл.сэн. Ингэж төрийн эрх барьж байгаа нам төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж байгааг эсэр.гүү.цэж байна.
Залуучууд сонгууль оролцохгүй бол Монгол Улс буцаад нэг намын тогтолцоонд орлоо. Иймд залуучууд та бүхэн нэмэлт сонгуульд ХҮН-ний төлөө саналаа өгдөггүй юм гэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэлээ.
Эх сурвалж: gereg.mn