Өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баярыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.07.22/ эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж С.Баярыг гэм буруутайд тооцсон. Улмаар Ерөнхий сайд асан С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилээр хасаж, нээлттэй хорих ангид 5 жил хорих ял оноолоо. С.Баярын хууль бусаар олсон 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгох шийдвэр түрүүхэн гарсан билээ.
Мөн Ч.Даваанямыг 2 жил нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцны үнэ болох 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэр гаргалаа. С.Баярыг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Оюутолгой компанийн шатахууныг “Петровис” компаниас нийлүүлэх давуу тал олгож, энэ үйлдлээрээ 418.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн буруутгасан байна.
Тэгвэл өнөөдөр Цэнхэр үст Цэрэн өөрийн сошиал хуудсаараа дамжуулан дараах мэдэгдэлийг гаргажээ.
Үүнд: Би аавынд (шорон гэж хэлэхээс цээрлээд хүмүүжсэн гэдэг утгаараа аавынх гэж хэлдэг юм байна) суугаад гарсан хэдэн найзуудтай…Тэнд ямар байсан талаар би яриулах дуртай. Ерѳнхийдѳѳ мѳнгѳтэй бол тэнд Хаан шиг л амьдарна. Нэг хоншоортой галд нэгдвэл тогоочтой, угаагчтай, индүүдэгчтэй, баавартай цай тамир тэжээх хоолтой, ѳѳрийн гэсэн хамгаалагчидтай, ѳвѳрт нь ордог бандитай хүсвэл оюутан охид, урлагийн оддуудыг гаднаас дуудаад зугаацана… Гэснээс манай тэр лаг од мод гэсэн хүүхнүүд чинь дийлэнхи нь аавынд суугаа халхын алдартай хоригдлуудад биеэ vнэлдэг л байсан юм билээ… гэжээ