Эх сурвалж: ЭМЯ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, 7-р сарын 20-нд 520 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Өчигдөр 17.00 цагт Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 250 хүний сорьцыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд шөнөжин ажиллаж, сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ хийлгэж байна.