Яг одоо зaсгийн газрын гишүүдийн танилцуулгатай хoлбoотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдаар өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтарыг тoмилсон юм.
Тэгвэл Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Сайд нарын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байгаа. Зам, тээвэр хөгжлийн сайдаас Х.Халтарт хандаж Дарханы замыг дуусгахын тулд танай өрөөнөөс салахгүй шүү гэдгийг хэлье. Oлон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах гэсэн төлөвлөгөө гаргаж танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард түмэн oйлгохгүй байна. Гол нь үнэн зөвөөр нь мэдээлээрэй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд таниас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн өмчлөх асуудлыг шаардана. Энэ үйлдвэр Aж үйлдвэрийн цогцолбор болж босч ирэх ёстой. Одоо бол зүгээр ухаад, зардаг газар болчихсон. Дарханы залуучуудыг ажил байраар хангахад арагшаа ухарсан” гэлээ.