‘Шинэ үе’ продакшны жүжигчин Д.Оюунтуул 40 настайдаа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Тэрбээр гурван жилийн өмнө анх ээж болж байжээ. “Шинэ үе” продакшнаар овоглосон тэрбээр 2020 онд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.
Авьяаслаг жүжигчин Д.Оюунтуул анх ‘Овжин охид’ уран сайхны киноны Мишээлийн дүрд тоглосноор урлагийн ертөнцөд хөл тавьж байсан түүхтэй. Арван жилийн сургуулийн сурагч байхаасаа урлаг, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан тэрбээр шинэ жилээр сургуулийнхаа алиалагчийн дүрд хүртэл тоглодог байжээ.