Өнөөдөр /2020.06.08/ Дарханы зам, 124-ийн даваа орчмоор явж байсан тээврийн хэрэгсэл онхолдсон ноцтой осол гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар осолд орсон тээврийн хэрэгсэлд “Гүрэнт Монгол” хөдөлгөөний хүмүүс байсан бөгөөд тэд Сэлэнгэ аймаг руу сонгуулийн сурталчилгааны ажлаар явж байсан гэх мэдээлэл байна. Эл ослын улмаас хоёр хүн нас барж, гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа гэх мэдээлэл байна. Тухайн харьяаллын цагдаагийн албанаас ослын газарт очиж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Гүрэнт Монгол хөдөлгөөний тэргүүн Бадамжавын Базарваань 2020 оны УИХ-ын сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа юм байна.
Одоогоор хэдэн хүн гэмтэж, нас барсан тухай албаны мэдээлэл ирээгүй байгаа аж.