“Токио-2020” Зуны Паралимпын XVI наадмын пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ есөн орны тамирчинтай өрсөлдөж, 245 кг-ыг өргөн алтан медалийн эзэн болсон билээ.
Энэхүү баярт үйл явдлын талаар гавьяат тамирчны ээж Н.Амаржаргал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр “Хүүгээрээ бахархаж байна. Дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Зорьсон зорилгодоо хүрч чадлаа миний хүү. Монгол түмнийхээ сэтгэлийн дэмээр хүү, ач бид гурав тэтгэгдэж явдаг юм.
Дасгалжуулагч Д.Баттулга, спортын холбоод, ажлын хамт олонд нь баярлалаа. Дасгалжуулагч багш Д.Баттулга маань энгийн үед ч хүүгийн минь аав шиг, ах шиг байж тулж түшдэг.
Маш их баярладаг. Аав, ах, багш нь байсных нь хүчинд олимпоос алтан медаль хүртлээ. Баярлалаа” гэсэн юм.