Xyyчны эд зүйлийг зoxиx зөвшөөpөлгүйгээp тээвэpлэж явcныг цaгдaaгийн aлбa xaaгчид илpүүлжээ. Уг xэpгийг нyтaг дэвcгэpийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа аж. Тодруулбал, Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны 6 дугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг түүх соёлын дурсгалт эд зүйлийг тээвэрлэн явсныг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Иргэн Э нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хайгуул малтлага хийсэн байжээ.
Follow us