ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээ мэдээллийг хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, хөл хориог яаран цуцалснаар коронавирусийн хоёр дахь дахь давлагаа эхэлж мэдэхийг сэрэмжлүүллээ. ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Бразил, Перу, Чили улсуудад вирусийн тархалт их бүртгэгдэж буйг онцлов. Азийн орнуудаас БНСУ-д коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээд буй аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
369 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Мөн санамсаргүй түүврийн аргаар, 32 ачаа тээврийн жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй 3 жолоочид мөн тандалт шинжилгээг хийсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэдийн 18-д нь коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 179 боллоо” хэмээн хэлсэн юм.