Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.
Өнөөдөр 2020.05.28 ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
Өчигдөр нийт 517 хүнд шинжилгээ хийсэн. Тэдний 504-т нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 40, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 352, тандалтын журмаар цуглуулсан 19 сорьцоос коронавирус илрээгүй. Мөн ачаа тээврийн 30 жолооч, аймгуудад тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Харин тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 170 хүний нэгэнд давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тэр бол оюутан. Мөн өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 340 хүний 12-оос нь коронавирус илэрсэн. Тэдний 10 нь оюутан. Ингээд нийт 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 161 боллоо. Тэдний 43 нь эдгэрч гарсан байгаа” гэлээ.
.