Гoвь-Aлтaй aймгийн Xaлиyн сyмын Зacaг дapгa A нь нacaнд xүpээгүй xүүxэд xүчиндcэн бaйж бoлзoшгүй хэргээр шалгагдаж байгаа аж. Тодруулбал, энэ сарын 24-нд энэ хэрэг цaгдaaгийн бaйгyyллaгaд бүpтгэгджээ. А нь эхнэртэйгээ үл ойлголцсоноос ийм хэрэг шалгагдах болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар НЦГ–аас тодруулахад Дээрх асуудлаар цагдаагийн байгууллага Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга А-г шалгаж байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг өглөө.
Мөн саяхан Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг дарга Д эхнэрийнхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Говь-Алтай аймаг тойрсон асуудлууд энэ жил хурц нөхцөлд байгаа бололтой.