Xoвд гoлд өчигдөp гypвaн xүн ocoлдcoн xapaмcaлтaй xэpэг гapчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Ховд” голд гурван иргэн живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага тавдугаар сарын 20-ны өдрийн 10:30 цагт хүлээн авжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10:40 цагт очиж, мөн өдрийн 10:55 цагт тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн 70 настай, эрэгтэй А, 33 настай, эрэгтэй Е, 18 настай, эрэгтэй М нарын цогцсыг “Ховд” голын уснаас гаргасан байна. Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхдөлд шилжүүлэн өгчээ.