Сангийн сайд Б.Жавхлан, Хүйл зүйн сайд Н.Нямбаатар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр халдварын тархалт болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг сар гаруйн хугацаанд халдварын тохиолдлын тоо тогтвортой байж ирлээ. Сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт 1500-аас доош тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Манай эрдэмтдийн баг судалгаа шинжилгээ болон сорьцын баталгаажуулалтыг тогтмол хийж байна. Бид өмнө нь өнгөрөгч зургадугаар сарын дунд үеэр 1500 гаруй сорьцод хийсэн шинжилгээний дүнг танилцуулж байсан.
Зургадугаар сарын сүүлч болон долдугаар сарын эхэн үеийн сорьцын шинжилгээнүүдийн үр дүнгүүд эхнээсээ гарч байна. Ийнхүү өнгөрөгч долоо хоногт 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдол Энэтхэгээс гаралтай “S.A.R.S-C.o.V-2” виру.сийн д.ел.ь.та хувилбар бүртгэгдлээ. Мөн гаднын улс орнуудад илгээсэн сорьцуудаас дельта хувилбар бүртгэгдсэн” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчилж, олимпын нээлтэд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.
Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.
Эх сурвалж: ГХЯ