Ардын хувьсгалын 100 жил, МАН үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн баярт зориулж Өршөөлийн хууль боловсруулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ч үүнийг баталж “Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж байна” гэж мэдэгдсэн
Энэ дагуу эрх баригчид Өршөөлийн хуулийг энэ долоо хоногийн сүүл эсвэл ирэх долоо хоногийн ихээр буюу наадмын өмнөхөн өргөн барьж яаравчлан батлан төлөвлөгөөтэй байгаа аж.
Хуулийн төслийг Хууль зүйн яаманд боловсруулж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Өршөөлийн хууль батлагдсанаар одоо хоригдож буй нийт хоригдлын 3/1 нь суллагдах аж. Ингэснээр нийт 3000 хоригдлын 1000 нь суллагдана гэсэн үг юм. Өмнө нь авлига албан тушаалын гэмт хэрэг хийсэн болон хүний амь н.ас хөн.өөсөн гэх мэт он.ц хү.нд, хүнд гэмт хэрэг хийсэн ял.танд өршөөл үзүүлдэггүй байсан. Тэгвэл энэ удаа хуулийн зүйлчлэлээр өршөөл үзүүлэх аж.
.
.
.
ХЭҮК хурдан морины уралдааныг цуцлах санал гаргалаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байгааг анхаарууллаа.
Тэрээр “Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Энэ тухай олон нийтийн зүгээс ч хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Бидний зүгээс эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзээд морины уралдааныг хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргаж байгаа” гэлээ.