Газрын тосны “Лукойл” компани болон хөлбөмбөгийн “Спартак” клубийг эзэмшигч Оросын тэрбумтан Леонид Федун коронавирусний халдвар аван эмнэлэгт хэвтжээ.
“Лукойл”-ийн Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг 64 настай Леонид Федун 2003 онд “Спартак” клубийн хяналтын багц хувьцааг худалдан авч байсан юм. Forbes сэтгүүл 2020 онд түүний хөрөнгийг 6,3 тэрбум ам.доллар аар үнэлсэн байна.
Манай хойд хөршид сүүлийн нэг хоногт коронавирусний халдварын 11231 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний бараг тэн хагасаас илүү хувь нь буюу 6703 тохиолдол нь Москвад дангаараа бүртгэгджээ. Харин сүүлийн нэг хоногт ОХУ-д 88 хүн коронавирусээр амиа алдсанаар нийт нас барсан хүний тоо 1625-д хүрээд байна.