Шинэ Ерөнхийлөгч ирэх долоо хоногийн баасан гарагт тангаргаа өргөнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөхтэй зэрэгцэн “Их Тэнгэр”-ийн ам руу нүүхээр зэхсэн байна. Төрийн тахилгат Богдхан уулын аманд байрлах “Их тэнгэр”-т үе үеийн тусгай хамгаалалт бүхий тус газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга нар бүрэн эрхийн хугацаандаа амьдардаг билээ.
Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд “Их тэнгэр”-ийн аманд байрлах байранд амьдрахгүй гэдгээ мэдэгдэж, Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын амьдарч байсан өвлийн ордон буюу “Маршал харш”-д дөрвөн жил амьдарсан юм. “Маршал харш” нь люкс өрөө 2, хагас люкс өрөө 1, энгийн өрөө 4 бий. Мөн тохилог зоогийн газартай бөгөөд нэг ээлжинд 50-80 хүн хүлээн авах хүчин чадалтай аж.
Маршал харшид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар нэг хэсэг өвлийн улиралд амьдарч байсан байна. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Маршал харшид амьдраагүй, өвөл, зунгүй Их тэнгэрт амьдарсан байдаг.
ХАРАМСАЛТАЙ: Уушги орлох аппарат хүрэлцээгүй улмаас ДОЛООН сартай жирэмсэн эмэгтэй хорвоог орхижээ
Цар тахлын үед хамгийн хэрэгтэй аппарат бол ECMO аппарат юм. Энэ аппарат бол амьсгал дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох чухал үүрэгтэй төхөөрөмж юм.
Монгол Улсад энэ аппарат дөрөвхөн ширхэг байдаг. Энэхүү аппаратны хүртээмжгүй байдлаас болж нэгэн жирэмсэн эмэгтэй харамсалтайгаар хорвоог орхижээ.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт ECMO аппаратад орж чадаагүй улмаас гурав дахь хүүхдээ тээж байсан нэгэн ээж kopoнaвиpycт халдварын хүндрэлээс болж н.а.с б.а.р.ж.э.э. Талийгаач долоон сартай жирэмсэн байсан бөгөөд халдвар авсан гэдгээ н.а.с б.а.р.а.х.а.а.с.а.а хэдхэн хоногийн өмнө мэдсэн байна. Гэвч удалгүй бүсгүйн бие хүндрэн эмнэлэгт хүргэгдэхэд халдварын улмаас олон эрхтний дутмагшил болсон байжээ.
Хамгийн харамсалтай нь талийгаачийг ECMO аппартад оруулах шаардлагатай байсан ч чадаагүй байна. Учир нь тэр шөнө улсын хэмжээнд хоёрхон байдаг дөрвөн аппарат дөрвүүлээ “эзэнтэй” байсан хэрэг. Гэвч тухайн бүсгүй дээрх аппаратад оруулахад өөр нэг өвчтөн хорвоог орхих учир ар гэрийнхэн, болоод эмнэлгийн зүгээс яаж ч хичээгээд жирэмсэн ээжийн амийг аварч чадаагүй байна.
Аса аварга та хотын дарга ахаасаа koвидтэй хэрхэн тэмцэх талаар ямар ажил хийж байгааг нь асууж өгөөч..!
Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч байгаа Нийслэл хот Цар тахлын xaлдварын голомт боллоо. Хэдийгээр Засгийн газар, УОК, ЭМЯ-аас нийслэлийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины халдварын хоёрдугаар тунд хамруулсан хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн уулзалт сурталчилгаа, Төрийн одон медалийн тараалт, Номын баярын арга хэмжээ зэрэг хүн олноор төвлөрүүлсэн үйл ажиллагаанаас болж халдвар олон нийтэд тарах нөхцөл бүрдлээ. Үүнээс үүдээд нийслэл хотод xaлдвap авсан иргэдийн тоо өдөрөөс өдөрт нэмэгдэн, нac бapaлт буурахгүй байна.
Мөн эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс болоод нийслэлийн иргэд гэрээр эмчлүүлэгдэж байгаа тохиолдол цөөнгүй. Нөхцөл байдал ийм хүнд байхад Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүн санаа зовсон шинжгүй, хотод нь к.о.в.и.д гараагүй хотын дарга шиг ааш аяг гарган, аж ахуйн шинжтэй асуудлууд яриад сульдаа ганхан явна. Зүй нь бол нийслэлийн иргэдийн эрүүл, аялгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө, тэр тусмаа гамшигт цар тахлын даван туулахын төлөө Хотын дарга хүн Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн салбарынхантайгаа сэтгэл, гар нийлэн ханцуй шамлан, өдөр шөнөгүй ажиллаж байх ёстойсон.
Харин манай хотын дарга бүх асуудлаа Засгийн газар, УОК, ЭМЯ-д даатгачихаад өөрөө гэмгүй царайлаад, 7 хоногтоо 1-2 удаа камерийн өмнө гарч, зам барилга гэх мэт зүйл ярьж явах юм. Нийслэл хот маань цар тахлыг давж, иргэд аюул эрсдэлгүй ажил хөдөлмөрөө эрхэлж, аж ахуйгаа хөтөлж гэмээнэ хотдоо татвараа төлж, хотын ажил урагшлах учиртай. Тиймээс Хотын даргын нэн тэргүүний ажил бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах явдал.
Тэгвэл Хотын даргын төрсөн дүү Асашёрюү Д.Дагвадорж Цap тaxлын талаарх мэдээ мэдээллийг иргэдэд шууд хүргэхээр төлөвлөж, “АСА СТАНЦ”-аа ажиллуулж эхэлжээ. Ингэхлээр “Аса станц” нэн даруй Хотын даргыг шууд нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл мэндийг яаж сахин хамгаалах, халдвараас хэрхэн урьдчилсан сэргийлэх, халдвартай иргэдэд ямар эмчилгээ хийж буй талаарх байр суурь, хийсэн ажил, хийх ажлын төлөвлөгөөг нь яриулах хэрэгтэй.
Нийслэлийн олон мянган иргэд Хотын даргаасаа “аврал эрж” байгаа энэ цаг үед Аса станц Хотын даргыг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж, цар тахлын үүрэг оролцооны нь талаар асууж, хариулт авч чадвал олон хүний талархалыг хүлээх болно.