Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.16) хуралдаан 11 цаг 04 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан.
Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа орон нутагт автомашинтайгаа осолд оржээ
УИХ-ын 16-р тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ширнэнбандын Адьшаа нь орон нутагт автомашинтайгаа явж байгаад осолд орсон мэдээлэл бидэнд ирлээ.
Ш.АДЬШАА: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС БОЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БИШ ШҮҮ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дархлаажуулалт болон бусад авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
“PCR шинжилгээ авахгүй гэж ярьсан хүн байгаа. Энэ удаад нэрийг нь хэлэхгүй. Өнөөдөр бид PCR шинжилгээ хийхгүйгээр яаж цаашдаа явах вэ. Ийм асуудал дээр төвлөрч ажилламаар байна. НОК гэдэг байгууллага энэ асуудлыг ойлгохгүй байна. Дарга нь гарч ирээд нэг юм ярьдаг. Улаан, шар, улбар шар ч гэнэ үү, янз бүрийн юм ярьж байгаа шүү. Нийслэлийн Онцгой Комисс бол цагдаагийн байгууллага биш шүү. Р.Чингис дарга аа, та энэ дээр онцгой анхаараарай. Энэ бол цагдаа коммандлахтай адил асуудал биш. Энэ бол нийслэлийн олон зуун мянган иргэдийн эрх ашгийн асуудал᠌” гэлээ.
7 сарын 1-нээс эхлэж цахим орчинд ёс бyc, xapaaлын үг ашигласан иргэдийг тopгoнo
Ирэх 7 сарын 1 нээс цахим сүлжээнд зүй б.у.с үг хэллэг, х.a.р.a.a.л.ы.н үг ашиглавал т.о.р.г.у.у.л.ь ногдуулахаар хэлэлцэж байна. Х.a.p.a.a.л.ы.н үг хэллэг, бусдыг г.у.т.а.а.н д.о.р.о.м.ж.л.о.х үг хэллэг цахим сүлжээнд ашиглавал тухайн иргэнд т.о.р.г.у.у.л.и.й.н арга хэмжээ оногдуулахаар хэлэлцэж байна.
Зүй бус үг хэллэг ашигласан тохиолдолд иргэнийг 100.000-150.000 төгрөгөөр.
Бусдын нэр хүндэд х.а.л.д.с.а.н тохиолдолд 300.000-500.000 төгрөгөөр т.о.р.г.о.х хууль батлагдах гэж байгаа юм байна.
Номын баярт ном зарж байсан зохиолчийг цагдаагийн албан хаагчид ‘Зөвшөөрөлгүй’ гэж албадан холдуулжээ
‘Илүү их уншъя’ уриатайгаар зохион байгуулж буй 29 дэх удаагийн номын баяр гурав өдөр үргэлжилж дууссан. Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа тус баяр зургадугаар сарын 11-13-нд болж байгаа билээ.
Жил бүр номын баярт дундажаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог аж.
Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр Номын баярт цөөн тооны ном зарж байсан зохиолчийг цагдаагийн алба хаагчид “зөвшөөрөлгүй” гэж албадан холдуулах гэж буй гунигт дүр зураг харагдлаа.
Эл үйл явдал энэ сарын 13-ны 18:00 цагийн орчимд болсон байна.