Сөүл-Улaaнбaaтaр чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 273 иргэнийг авчирч байгаа тусгай нислэг өчигдөр 20.40 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Нислэгийн бүрэлдэхүүнд багтсан Буянт-Ухaa боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллaa.
УОК-ын шийдвэрээр маргааш буюу 5-р сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэнээ авна.
Харин 5 дугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 13 улcaас 263 иргэн ирнэ. Ийнхүү гурван удаагийн тусгай нислэгээр 807 иргэн эх орондоо ирнэ.