Дэлхий дахинд гарч ирсэн Ковид-19 өвчин тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд хөл хорио тавьж манай улс ч бас хилээ хаан бүх нислэгийг зогсоосон.
Үүнээс болж дэлхийгээр тарсан Монгол улсын иргэд ч бас эх орондоо ирж чадахгүй гаднын оронд гацсан. Тэгэхдээ УОК аль болох ард иргэдээ эх оронд нь буцаан авчрахаар Тусгай үүрийн онгоц нисгэн эхний ээлжид хөгшид, хүүхэд, өвчинтэй зорилтот хүмүүс буюу ердөө 5хан шалтгааны иргэдээ бага хэмжээгээр татан авчир байгаа билээ. Мэдээж бүгдийн нэг доор авчрах боломжгүй. Үүнээс болж гадаадад байгаа манай иргэд ч их бухимдалтай эх оронруугаа ирэх гэж оочир дугаар үүсгэн хэзээ эх орондоо очихоо тэсэн ядан хүлээж суугаа. Манай орны боломж бололцооноос болж хүүхэд хөгшдөөч бүрэн татаж авч чадахгүйгээс маш олон хүүхдүүд болон хөгшин хууч өвчтэй иргэд өөрсдийнхөө явахыг хүлээн ирж чадахгүй байхад эрх мэдэлтэй хүмүүс очир дараалал дайран олон мянган нялхсын өмнүүр орж УИХ-н гишүүн асан Л.Гүндалай гэрийнхнийхээ хамт Тайланд улсаас авсан ердөө 14 хүн тоог бөглөсөн байх жишээний. Л.Гүндалайтай хамт Монголын олны танил нэлээд олон эрхэм мөн хорионд байсан мэдээлэл ч цацагдаж байсан нь тэд ч бас 14 хүний тоонд орсон байх магадлалтай юм.
Энэ нь гадаадад байгаа манай Монголчуудын бухимдлыг маш ихээр хүргэж байгаа бөгөөд зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсээ авж байгаа нь тодорхой боллоо бид нарыг авахгүйн гэх хардлагыг ч үүсгээд байгаа юм.
Өвчин зовлон гаран улс их оронд аюул заналхийлж байхад энэ мэт эрх мэдэлтэй хүмүүс улсаа биш өөрсдийн хар амиа бодож нялхас, хөгшдийн өмнүүр нислэгийн тоо булаалцан ирж байгаа нь тун харамсалтай юм.