Хүрээгээ тэлж, цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусын голомтот орноос монголчууд хүнээ татаж авчрахыг хичээж байгаа. Хамгийн эхний нислэгээр Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр, УИХ-ын гишүүн Лу.Болд, А.Ундраа тэргүүтэй улс төрчид ирсэн. Энэ дундаас Лу.Болд гишүүн их барцадтай байж, эхнэр нь коронавирусын халдвар авсан, эмч рүү вареньтай талх шидсэн гэж хэл аманд орсон. УИХ-ын чуулган дээр О.Баасанхүү гишүүн Лу.Болдыг “маск зүү хэмээн шаардав. “Ажнайн Бат-Эрдэнэ Сөүлд гацсан тухай мэдээлсэн. Гэхдээ “Ажнайн Бат-Эрдэнэ, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой цуг Солонгосоос ирсэн, одоо хөл хорионд тарвага шиг ичиж байгаа гэнэ. Энэ үеэр Асашёорюү Дагвадорж бас гадаадаас ирсэн хөл хорионд бий. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэр бүлээрээ Индонезийн Пүкетэ арал дээр гацжээ. Ер нь Пүкетэ арал Л.Гүндалайгийн гэр бүлд халтай гэмээр. 2004 онд гэр бүлээрээ Пүкетэ аралд амарч байхад нь айхтар цунами болж, арай гэж эх орондоо ирсэн. 16 жилийн дараа ахиад л тус аралд хөл хорионд оржээ. Америкт жүжигчин О.Дөлгөөний гэр бүл, Алтай констракшны Бат-Эрдэнэ, П.Шүүдэрцэцэг, найруулагч Балхжавын Чингүүн эхнэр Г.Сэлэнгэ хоёр хүүхдийн хамт байгаа. Сү.Батболдын хүү эхнэр Н.Цэлмүүний хамт гэр бүлээрээ хол хорионд бий. Загвар өмсөгч Нара, хөтлөгч М.Халиун зэрэг олны танил бүсгүйчүүд Италид байгаа. УИХ-ын гишүүн асан М.Зоригт ээжийн хамт Москвад бий. Тэрээр ээжийнхээ хамт галт тэргээр ирэх боломж байсан ч “Настай ээжтэйгээ яваа, вагон эрсдэлтэй гэж хаширласан нь онож. Битүү орчинд чихэгдэн Москвагаас ирсэн оюутнуудаас олон коронавирусын тохиолдол илэрч байгаа. “Хасын Ганхуяг эхнэр мисс Уянга болон хүүхдүүдийн хамт Унгарт бий.