Энэхүү залууг У.Цэвэгсүрэн гэдэг. Тэрээр одоо хорин гурван настай бөгөөд хэрсүү нэгэн аж. Эх нутгаа санаад, анх удаа Монгол гэрт амьдрах санааг гаргажээ. Гэрээ өөрийн төрсөн гэр шигээ барьсан ба Япон улсаас сүүний чиглэлийн саалийн цагаан ямаа худалдаж аваад, тэжээх болсон гэнэ. Ганц цагаан ямаагаа саахад гурваас дөрвөн литр сүү гардаг ба цайгаа сүлж ууна. Хааяадаа бас сүүг нь хөөрүүлж, өрөм загсааж иддэг гэнэ. Саалийн цагаан ямаа нь ишиглэсэн ба одоо дөрвөн толгой болжээ.
Далайн эргийн сүрлэн байшингуудын хажууд таван ханатай, цагаан гэрээ бариад амьдар ч буй Монгол залууг хүмүүс ихэд сонирхох болсон ба эх орноо санаж байгаа Монголчуудаас гадна амьдрал ахуйг нь сонирхсон Япон хүмүүс зочилдог байна. Япон улсад хүссэн мэргэжлээр суралцаж мөн монгол ёс заншлаа сурталчилан амьдарч байгаа Цэвэгсүрэнтэй бид онлайнаар холбогдож ярилцлага хийлээ. Япон улсад очиж амьдраад хэдэн жил болж байгаа вэ. Би энэ улсад ирээд 2 жил болж байна. Арлын Японд ямар мэргэжлээр сурахыг хүсэж байв. Би энэ улсад сүм хийдийн засвар болон дизайны талаар суралцаж мэргэших зорилготой ирсэн. Би одоо мияа дайкү гэдэг мэргэжлээр ажилладаг Ikui kenchikui гэх компанид дадлагажиж байгаа гэв.
Таны сонгосон энэхүү мэргэжлийг хүмүүс тэр болгон сонгоод, суралцаад байдаггүй болов уу. Гэтэл та яагаад энэ мэргэжлийг сонгож суралцах болсон бэ. Монголд энэ мэргэжлээр суралцаж байгаа хүн надтай нийлээд 2 байх. Би анх удаа өөрийн бие дааж хийсэн үзэсгэлэнгээ нутгийнхаа музейд нь гаргаж байсан. Тэр үед одоо ажиллаж байгаа компанийн захирал маань ирээд надад урилга өгч байсан. Тэгээд би энд ирээд, мэргэжлээрээ суралцаад ажиллаж эхэлсэн.
Таны сүм барьж байгаа зургуудийг харсан юм. Тэгэхээр анхнаасаа л сүм барихыг сонирхдог байв уу. Тиймээ. Жаахан хүүхэд байхдаа модыг боловсруулсан сурах сонирхолтой байсан. 10 жилийн хүүхэд байх үедээ мод, яс хоёроор өөртөө сонирхолтой зүйлүүдийг хийдэг байсан. Хөдөлмөрийн ангидаа бол хонож өнжөөд юм хийдэг хүүхэд байв. Тэгээд өөрийнхөө хийсэн бүтээлээр олимпиадад оролцоод, бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан удаатай.
Тэрээр энэ сүмийг Япон уран хүмүүсийг дагаад хоёр жилийн хугацаанд барьжээ. Тэгэхээр та хэд дүгээр ангид байхдаа анхныхаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ. 9 дүгээр ангидаа Дорноговь аймагт анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэгээд 2009 онд олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. Аймагт зохиогдож байгаа тэмцээнүүдэд ороод, шагнал хүртэл авдаг байлаа. Шагналдаа урамшаад илүү ихийг хиймээр санагдаад, мэргэжилтэн болохыг хүсдэг болсон. Тэр хүсэл маань намайг Япон улсад авч ирсэн. Ясаар хийж байсан анхyы бүтээл нь хун юм.
Та япон улсад гэрээ барьж амьдраад хэр удаж байна. Жил гаран болж байга. Гэрээ барьсаны дараа нь Японд дээлтэй Монгол гэдэг өдөрлөг зохион байгуулж байсан. Энэ өдөрлөгөө дахиад хийхээр төлөвлөөд байгаа. Гэртээ амьдар ч давуу талуудан юу байна. Монгол гэр бол хамгийн амархан дулаацдаг. Ажиллаа тараад гэртээ ирээд галаа түлээд, сүүгээ хөөрүүлээд, өрмөө талхан дээрээ тавиад идэх сайхан байдаг. Миний гэр надад сэтгэлд минь асар том дэмжлэг өгдөг. Жижиг гэр болохоор цэвэрлэхэд ч амархан байдаг. Тэгээд бас газар хөдлөлт болоход тэсвэртэй байдаг учраас Япон хүмүүс Монгол гэрийн бүтцийг нь хараад гайхаад бас сонирхдог. Тэр зүйл нь надад үнэхээр сайхан санагддаг.