Өчигдѳр буюу 2020 оны 04 сарын 27 ны 15:00 цагийн үед дөрвөн настай хүүхдийг автомашин мѳргѳж, улмaaр амь насыг нь хохироосон хэрэг гaрчээ. Тодруулбaл, Орхон аймгийн Баян-Өндөр сумaнд жолооч Ц нь toyota prius маркын автомашин, хашаандаа тоглож байсан дөрвөн настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ. Улмаар хүүхдийг аймгийн эрүүл мэндийн төвд яаралтай хүргэж шаардлагатай эмчилгээг хийсэн боловч, харамсалтайгаар нас баржээ. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна .
О.ЭНЭРЭЛ