Говьсүмбэраймгийн Шивээговь cyмын хoёрдyгaap бaгийн Өехий гэдэг гaзaр зaм тээврийн нoцтoй oсoл гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.04.27/ 22.13 цагт Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн Маяти-2 загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн, дөрвөн зорчигчтой Бонго жи-2 загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн байна. Дээрх мэдээлэл дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан очиж, таван минут ажиллаж унтраажээ.
Улмаар ослын улмаас 36 настай эрэгтэй О, 37 настай эрэгтэй Г, 38 настай эрэгтэй О, 40 настай эрэгтэй М нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан, галд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.