Жил бүр зохион байгуулагддаг TEDxUlaanbaatar арга хэмжээ тавдугаар сарын 2-нд Online Event байдлаар зохион байгуулагдахад бэлэн болжээ. TEDxUlaanbaatar нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TED арга хэмжээний форматаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагддаг уламжлалтай. 12 илтгэгчийн үнэ цэнэтэй санааг хүргэх тус арга хэмжээг та TEDxUlaanbaatar Facebook Page-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна.
Энэ удаагийн илтгэг ч нарын нэг Улаанбаатар хотын утааг 50% бууруулсан ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн Таван толгой түлш ТӨҮГ–ын Захирал М.Ганбаатар оролцож БИЗНЕС ПРОЦЕССЫН ДАХИН ЗАГВАРЧЛАЛ сэдвээр илтгэл тавих юм байна.