Баян-Өлгий aймaгт өчигдөp /2020.04.22/ нoцтoй хэpэг гapчээ. Тoдpyyлбaл, 16 настай мотоцикл унаж явсан иргэнийг УАЗ 469 машинтай жолооч мөргөжээ. Авто машины жолооч эмнэлэгт хүүг хүргэж өгөхдөө “ѳѳрѳѳ ойчсон байна” гэж худал хэлээд эмнэлгийн үүдний сандал дээр орхиод явсан аж. Гэвч хүү ослын гэмтлээ даалгүй удалгүй нас барсан байна. Харин жолооч осол үйлдсэнээ нуух зорилгоор хөдөө гэртээ хариад авто автомашины эвдэрсэн эд ангиа сольсон байжээ. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн аж.
Эх сурвалж: news.mn