Хуучин монгол эр хүн рүү гэрийн эзэгтэй хүн эгцэлж хардаггүй л байлаа. Одоо бүр нөхрөөсөө элдэв юм нэхээдл, хувцас хунар, алт мөнгө нэхэх энүүхэнд. Төрсөн өдрөө бааранд хийе гэх болсон. Яаж ийм эмэгтэй хүнийг хүндлэх вэ. Монгол эмэгтэйчүүдийн эрх гэж юу байсан юм.
Хүүхэд гаргахын оронд архи ууж агсан тавиад сууж байдаг болсон. Үхтэл нь бамбирдаж, үхтэл нь хүүхэд гаргуулах хэрэгтэй. 7-8 хүүхэдтэй болоод ирэхээр эр хүний өөдөөс хуцах нь уу баар хэсэх нь үү харья хэмээн Буян хэмээх Жаргалсайхан нэгэн сайтад халуурсан бололтой шторк нь цацагдаад эхэлж. Хувь хүн нь ийм хүн л дээ яах аргагүй.
Гэхдээ нийгэмд энэ мэт хамаа намаагүй бурдаг нөхдүүдийг лайв од гэж боддог болсон нь сонин үзэгдэл. Осоржамаа, Дух Цэцгээ, Цэнхэр үст Цэрэн, Отгонбаатар гээд сонин сонин одууд олноор төрж байгаа нь тэд гаж гаж үзэгдлүүд болох нь харагддаг. Нийгмийн уур бухимдал сошиал орчинд хэвийн, сайхан зүйлээс илүүтэй гаж сөрөг зүйлийг илүүтэй давалгаалдгыг мань эр овжин харж попорсон л төдий зүйл юм. Үлгэр жишээ аваад сайшаагаад байх зүйл энэ яриагаар бол огт харагдахгүй нь тодорхой.