Цap тaxлaac vvдэн aж axyйн нэгжvvд дaмпyypax, aжилтнyyдaa oлнoop нь цoмxтгox нөxцөл байдал үүсээд байна. Өнгөрсөн сард хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 5.8 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.2 мянга нь ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэн байна.
Тэгвэл яг энэ эдийн засгийн хүнд цаг үед М Си Эс группийн Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшин цомхтгол хийхгүй, цалин хасахгүй бодлого барин ажиллаж байгаагаа цахим хуудаснаа хуваалцсан байна. Тэрбээр Өнөөдөр зарим хүмүүсийн хувьд цалин авах өдөр, зарим хүмүүсийн хувьд цалин олгох өдөр. Энэ цаг үед бүх компаниудын санхүү хүнд байгаа. Манай компаниуд орон тооны цомхтгол хийхгүй, ажилчдынхаа цалинг нь бууруулахгүйгээр ажиллаж байна. Нийт 10’000 гаруй ажилчиддаа доод тал нь сард 13 тэрбум төгрөгийн цалин тавьж байна гэжээ.
Энэ мэт нийгмийг түүчээ болсон бүтээгч байгууллагууд Монголд олон байх тусмаа улс орныг хөгжил хурдсах нь ойлгомжтой юм. 10000 гаруй ажилчдын ард хэдэн хүний гэр бүл давхар явж байгааг та эрхбиш ойлгож байгаа байх. Эм Си Эс группийн удирдлагад төр засаг анхаарал хандуулж удахгүй ерөнхийлөгч Оджаргалд хөдөлмөрийн баатар цол олгоход ард түмэн дэмжиж, таатай хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна.