Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр /2024.03.25/ явагдаж өндөрлөсөн байна. Тодруулбал, тус шалгаруулалтад Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл нарын арван хүн нэрээ дэвшүүлээд байсан юм.
Харин нэр дэвшигчдэд Монгол Улсын иргэн, Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус, сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг шалгуурыг тавьж байв. Тэгвэл МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтын дүн гарч Г.Гэрэл тус телевиз, радиогийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ.
Тэгвэл сонгон шалгаруулалт өндөрлөж, МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэлийг сонголоо. Түүний хувьд тус телевизийн “Өглөө хөтөлбөр”-өөс анхлан гараагаа эхэлсэн бөгөөд дэд захирлаар ажиллаж байсан юм.