Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ найруулагч, жүжигчин Б.Амарсайханыг “коммунист зандалчин” гэв.
Тодруулбал, тэрбээр “Амраа чамайг анх эр хүний хугархай гэж хардаг байв?! Дараа нь чамайг төөрч будилсан залуусын нэг гэж харж байв! Одоо чамайг харахад үнэнийг дэвсэлж шатаахыг оролдож буй коммунист зандалчин, Монголоо худалдсан хүний оронцог гэж харж байна даа!” хэмээн жиргэсэн байна.
Б.Амарсайхан сонгуулиар шүдэнз зурж, “юм” ярьдаг шторк “Шүдэнз Амараа” нэртэй болгосон. Тухайн үед төрсөн эгч Б.Баярсайхан нь Боловсролын яамны ТНБД болж байсан түүхтэй.
Олон жилийн өмнөх үйл явдлыг С.Эрдэнэ ийнхүү сөхөж, цахим орчинд хэрүүлийн пост шиджээ.