Тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүд тоглож байгаад санамсаргүй бага насны хүүхэд бөмбөгөөр оносны улмаас хүүгийн аав 14 настай хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг өчигдөр /2023.05.07/ нийгмийн сүлжээнд тархжээ.
Уг үйл явдлыг иргэн гар утсан дээрээ баримтжуулан цахим орчинд нийтэлсэн бөгөөд 14 настай хүүгээс ээжийнх нь дугаарыг авч, мэдэгдэж цагдаа дуудсан байна.
Бичлэг дээр тухайн этгээд тоглоомын талбайд хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд “Хоёр, гурав алгадсан шүү” гэж дээрэнгүй өнгө аясаар хэлжээ.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд зөрчлийн болон бусад холбогдох хуулиар хариуцлага тооцох аж.