Нэгэн иргэн өөрийн сошиал хуудаснаа МИАТ-ын талаар үзэл бодлоо илэрхийлжээ…
Тэрээр: МИАТ-ын Франкфурт Улаанбаатар зөвхөн ирж буцах 3 том хүн 3 хүүхдийн хатуу болзолтой билет 7378 евробуюу 30 гаруй сая төгрөг болж байна.
Ийм учраас энэ зун Монгол явахгүй энэ мөнгөөр аялах гэж аялал хайсан. За МИАТын зөвхөн ирж буцах билетний мөнгөөр ямар ямар аялал чиглэл авсан бэ???? 6 хүний Берлин Лондон ирж буцах билет, Канарын Lanzarote арал Лондонгоос ирж очих 6 хүний билет, Лондонгоос Isle of Man арал 6 хүний ирж очих билет авав.
Мөн түүнчлэн Lanzarote арал дээр 6 хүний 5 одтой буудалд өглөөний цайтай 9 хоног төлбөр нэмж авав. ЭНЭ БҮГД НИЙЛЭЭД 7439 евро болсон.
Тэгэхэд Монгол ирж буцах билетнээс гадна очоод идэж уух, хэрэглээ, машин тэрэг зардал, байр хоол нтр гээд нэмэгдэхээр явж өгнө.
Монголын хэрэглээний үнэ нь хэд дахин илүү үнэтэй, гайгүй ресторанд ороход л Европын өндөр зэрэглэлийн ресторанд орсон хэмжээний төлбөр төлдөг. Тэгээд дээр нь ийм үнэтэй билеттэй байж түгжрээ, зам нтр хэцүү.
Ийм байж яаж ЖУУЛЧИН МОНГОЛД ИРНЭ гэж боддог юм болоо энэ улс төрчид нь.
Монголчууд дэлхийн хэмжээнээс хэд дахин илүү төлж, хэд дахин бага цалин авч, эрүүл мэндийн хувьд Улаанбаатарт маш муу орчинд амьдарч, утаа түгжрэл, стресс бухимдал дээд зэргээр төвлөрсөн хотод үр хүүхэдээ өсгөж байгаа.
Зөвхөн манайх ч биш эндээс Монгол явахгүй өөр тийшээ явж байгаа олон монголчууд байна.
Энэ байдлаар бол МИАТААР НИСЭХ ХҮНГҮЙ БОЛНО ШҮҮ. Баримттай болгож аяллынхаа төлбөр тооцоог оруулав.
Монгол нисэх ч саранд хүрэх хэмжээний болж… Бид ямар Сансарт нисэх гэж байгаа юу, шууд нислэгээр Монгол л нисэх гэж байсын МИАТ-ынхан…
Захиалгын зургуудаас
Захиалгын зургуудаас Захиалгын зургуудаас Захиалгын зургуудаас Захиалгын зургуудаас