Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг өнөөдөр /2023.05.03/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Эл өөрчлөлтөөр “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг гэж оруулж ирж буй юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Уг саналдаа “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэж өөрчлөх саналыг Засгийн газраас өргөн мэдүүллээ. УИХ, ЗГ буюу гүйцэтгэх засаглал шүүх засаглалын харилцааг зохицуулдгаараа хамааралтай. Үндсэн хууль бол хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль.
Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийн дан ганц мажоритар тогтолцооноос хамааралтай явж ирсэн байдаг. Тэгвэл өнөөдөр өргөн барьж буй хуулиар 50 хувь нь пропорционал, 50 хувь мажоритар хэлбэрээр сонгуулиа хийхээрээ онцлог юм. ЗГ-ын гишүүд нь УИХ-ын гишүүний үйл ажиллагааг давхар эрхлэхэд Засгийн газрын үйл ажиллагаанд доголдол үүсэх асуудал гардаг.
Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгож байна. Улс орнууд иргэн бүрийн санал төрдөө ирдэг байх зарчмыг бий болгох үүднээс сонгуулийн тогтолцоог шинэ түвшинд гаргадаг. Тэгвэл манай улсын хувьд холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг болох эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн буюу ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүд хэт өндөр эрх мэдэлтэй ч бүх талын төлөөллийг хангаж чаддаггүй, сонгуульд өгсөн иргэдийн санал их хэмжээгээр гээгддэг, УИХ-аар хэлэлцэгдэх асуудлыг бүх талын төлөөлөл, оролцоо, нийгмийн томоохон бүлгүүд болох багш, эмч, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан байдлаар хэлэлцэж чадахгүй байна.
Тийм учраас нийгмийн олон талуудын төлөөллийг бүрэн хангасан парламент бүрддэг байх зорилтыг хангахын тулд сонгуулийн холимог системийг Үндсэн хуульд тусгах санаачилга гаргаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн буюу ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүд маань хэт өндөр эрх мэдэлтэй болох, улмаар нөлөөлөлд автах, зарим талаар УИХ-аар хэлэлцэгдэж асуудлуудыг гүн гүнзгий хэлэлцэж амжихгүй, олон талын байр суурь эрх эрх ашгийг төлөөлөхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байгаа нь нууц биш” хэмээн ярилаа.