Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр сүүлийн үед x.a.p.m.a.м.х.и хэрэглэсэн гэгдэж, олны анхаарлыг татлаа. 80 гаруй орноор аялж, зургаан боть ном бичсэний ард тэр бөөрний дутагдлаар оношлогдож, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон нь гурван жилийн өмнө. Чимээ имээгүй байснаа гэнэт л хэрэгт холбогдон, алдаж онож яваа мэт дүр зураг үүссэнд нь түүн рүү бичиж, “Дахиад нэг ярилцах уу. Өөрийгөө уудлах уу” гэлээ. Тэр зөвшөөрөв.
Үе үе яригдаж л байдаг мөнөөх “өвс”-ийг хуулиар зөвшөөрөх нь зөв гэх, мөн хэрэв шүүх дээр ялагдвал Амай өөрийн aмийr e.r.v.v.mrэнэ хэмээсэн зэрэг агуулгуудаар ярилцлага өрнөсөн учраас уншигчийг өөрийн оюунаар шүүн тунгаахыг хүсэж байна. Надаас THC бодис илэрснийг хүлээн зөвшөөрнө, харин LSD илрээгүй
-Бид гурван жилийн өмнө, таныг бөөр солиулах хагалгаанд орсны дараахан ярилцаж байлаа. Юутай ч, таны бие давгүй юү? -Амны билгээс ашдын билэг. Сайн гэж хэлнэ. Бодит байдалд хүнд байгаа. Хүмүүс намайг зөвхөн бөөрний дутагдалд орсон гэж боддог, тийм биш. Миний бие маш хүнд ачааллыг олон жил авсан. Тиймд одоогийн байдлаар зүрхний хавхлага хаагдахаа болих эрсдэлтэй нүүр тулж байна. Өдөрт 10-15 эм тогтмол ууж буй, үүнээс болж ходоод өвчиллөө. Олон жил хоолтой хоолгүй, даарч хөрж явсан тул бие байнга л өвдөж байна. Өвчин намдаагч тогтмол ууж буй. Хүнд цүнх үргэлж үүрснээс болж нуруу тасрах шахна. Дэлхий даяарх 8 тэрбум хүн дундаас хамгийн их оюуны ачаалал авсан тул сэтгэл санаа, нойргүйдлийн хүнд давааг давж явна.
-Хүн бүр л тантай уулзаад, хамгийн эхэнд “Бие нь сайн уу” гэж асуудаг байх. Энэ асуулт хүнд тусдаг уу, сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авдаг вэ? -Монгол эр хүн учраас яаж ч өвдөж байсан тэр бүрээ ярьж, мэдэгдүүлээд баймааргүй. Юу ч болоогүй юм шиг царайлна л даа. “Бие сайн уу” гэж асуувал мэдээж “Сайн” л гэж хэлнэ. Харин ийм, тийм асуудалтай явна гэж тэр бүрийг тоочих дургүй. Асуувал нь баярладаг.
-Цаг гаргаж ярилцлагын саналыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн өдрүүдэд хачирхалтай мэдээллүүд их явлаа. Ер нь хэвлэлд ярилцлага өгч, өөрийгөө нээх шаардлага хэр байв? -Хоёр долоо хоног гаруй хугацаанд маш хүнд байлаа. Хүмүүстэй уулзаж, ярилцаж чадахгүй ч боллоо. Хүнд хэцүү бодлууд тархинд орж ирсэн, одоо ч хэвээр байна.
-Тэр бүгдийг эхнээс нь тодруулаад явчих уу. Эхлээд таныг х.а.0р т.а.м.х.и. хэрэглэж байгаад с.а.а.т.у.у.л.а.г.д.с.а.н гэсэн? -Гуравдугаар сарын 24-нд өглөө 08.00 цагаас босоод, ойрд хийж буй: Бичсэн номуудаа сонсдог хувилбарт хөрвүүлэх ажлаа үргэлжлүүлж суулаа.
Сүүлийн жилүүдэд сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн амаргүй цаг үеийг туулсаар буй. Би ер анхнаасаа мөнгө санхүү хөөгөөгүй, 1997 оноос бүх амьдралаа улсдаа, нийгэмдээ зориулж, нийгмийн ажилтан болох замыг сонгосон. Техно хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулснаас эхлээд “Монгол бадарчин” төслийг ч өргөн хүрээнд хэрэгжүүлснийг монголчууд мэднэ. 2005 онд эд хогшил, гэр бүл бүгдээс татгалзаж, бадар буюу аяганаас өөрцгүй хилийн дээс алхаж, 12 жил аялсан. Дэлхий ертөнцийг анх удаа монгол хүний нүдээр судалж чадсан боловч эрүүл мэндээр хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан. Дээрээс нь шинжилгээ өгөх, эм тан авахаас эхлээд асар их зардалд орсон. Гэр бүл, ар гэрт ч асуудлууд үүссэн. Эдгээрээс үүдэж, үнэндээ гутарчихсан байсан. 24-ний өглөө ажлаа хийж байгаад, өдөр цайгаа уулаа. Тэгтэл 15.00 цагийн үед цагдаа хаалга тогшсон. “Хувцсаа өмсчихгүй юү, гараад уулзъя” гэсэн. Хууль төлөөлж буй хүмүүс учраас хүндэлж, машинд нь суутал намайг цагдаагийн газар луу аваад явсан. Х.а.р. т.а.м.х.и шинжилгээ өг гэсэн.
Сүүлийн үед хуулийн байгууллагууд намайг их оролдож байгаа л даа. Би өмгөөлөгч дуудахыг хүссэн. Өмнө нь өмгөөлөгчгүй очиход хууль зөрчин ял тохох гэж дайрахыг харсан учир хаширласан хэрэг. “Чи x.a.p. m.a.м.x.u. хэрэглэсэн байна. Юун өмгөөлөгч” гэх байдлаар дайрсан. Өмгөөлөгч орой 20.00 цагт ирэх хооронд цагдаа нар д.а.р.а.м.та.л.с.а.а.р. байсан. Монголчууд дэлхийд Үндсэн хуулийг анх зохиосон ард түмэн. Тэр Үндсэн хуулийнхаа үзэл санааг зөрчиж, хүний эрхийг үл хүндэтгэн, ийм үйлдэл гаргаж байгааг нь эсэргүүцлээ. Өмгөөлөгч ирсний дараа шинжилгээ өгсөн. Хариунд 10 төрлийн бодисын үзүүлэлт байсан. Надаас THC гэдэг бодис илэрсэн. Харин LSD гэдэг бодис илрээгүй. Гэтэл цагдаа нар дүгнэлт бичихдээ THC-гийн хамт LSD-ийг илэрсэн гээд биччихсэн байсан. Би олон эм тогтмол хэрэглэж байгаа. LSD илрэх ямар ч боломж байгаагүй. Өмгөөлөгч дуудсан нь зөв байж. “Яагаад илрээгүй бодисыг илэрсэн гээд биччихсэн юм бэ?” гэхэд шүүх дээр очоод дахиад шинжилгээ авна, тэгэхэд баталгаажуулчих гэж байгаа юм.
-Харин THC илэрснийг хүлээн зөвшөөрчээ? -Тийм, гурав хоногийн өмнө хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Дараа нь гэрт нэгжлэг хийсэн. Тэгэхэд 20 грамм есөн салаат олсон. Энэ бол ардын эм юм. Тэр ургамалд THC бодис агуулагддаг.
-Есөн салаат нь бодис биш юм уу? -“Би гэмт хэрэг хийгээгүй, улсаа худалдаагүй байна. 24 цагийн тогтмол өвчин мэдэрч байна. Үүнээс болж хоол идэж чадахгүй байна. Энэ бол надад зайлшгүй шаардлагатай эм юм” гэдгийг цагдаа нарт тайлбарласан л даа. Есөн салаатыг 1961 онд НҮБ-аас бодисын конвенцоор хориглосон байдаг. Харин одоогоос 2-3 жилийн өмнө, хо рио той жагсаалтаас буцаагаад гаргасан. Героин, кокаин зэрэг бо дису удын хамт дөрөвдүгээр зэрэгт хамааруулсан байснаа болиод, нэгдүгээр зэрэгт оруулсан. Өнөөдрийн нөхцөл байдалд энэ эрүүгийн гэмт хэрэг биш гэсэн үг. Нэгдүгээр зэрэг гэдэгт нь эмчилгээ, судалгааны зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн ургамлууд багтдаг.
Бидний өдгөө янжуур тамхи гэж нэрлэн татдаг тамхинд Tobacco навч агуулагддаг. Монголчууд анх орж ирэхэд нь тийм тамхийг таалдаггүй байсан. Манай байгальд олон янзын ургамал ургана, заримыг нь татдаг байсан, аргагүй шүү дээ. Харин есөн салаат бол монголчуудын өнө эртнээс татаж ирсэн янжуур тамхины орц. Дээр үеэс хэрэглэж ирсэн ургамал.
Одоо НҮБ хориглосон жагсаалтаас гаргачхаад байхад манай улс тухайн конвенцыг дагах учиртай. Харин мэргэжлийн бус сайд, Засгийн газартай байгаа учраас хар жагсаалтаас гаргаагүй байгаа. Иймд энэ асуудал ч дагаад сөхөгдөж байна. Би судлаач хүний хувьд өмнө нь номдоо, өгсөн ярилцагууддаа энэ талаар ярьж л байсан. Хамгийн аюултай мансууруулагч бол алкохол гэж үздэг. Дараа нь героин, араас нь мөс, кокаин ордог. Тэдний араас хүмүүсийн өдөр тутам татдаг янжуур тамхи жагсана. Түүний араас есөн салаат эрэмбэлэгддэг юм. Нэгдэн орсон гэрээ конвенцоо мөрдөх үүднээс манай улс есөн салаатыг зөвшөөрөх ёстой
-Тэр ургамлыг ямар зорилгоор хэрэглэсэн бэ. Эрүүл мэндийн шалтгаанаар гэж тайлбарлах байх, гэхдээ үйлчилгээ үзүүлдэг байж таарна. -Надад эм хэрэгтэй байна. Өвчин намдаах, нойрны, хоолны дуршил сайжруулах эм хэрэгтэй. Би зөвхөн аялдаг биш судалдаг, судалж, түүнийгээ түгээж ирсэн хүн. Надад хамгийн сайн тус болох эм нь есөн салаат л байсан. Миний нойрыг хүргэж, өвчнийг намдааж, хамгийн чухал нь хоолны дуршлыг сайжруулдаг. Мөн есөн салаат хо рт ха вдрыг эдгээдэг увдистай. Дэлхийн олон байгууллага баталж, нотолж, эрүүл мэндийн салбарт төдийгүй энгийн хэрэглээнд ч нэвтрүүлчихсэн байгаа. Гэтэл үүнээс илүү янжуур тамхийг зөвшөөрөөд л байдаг. Өнө эртнээс хэрэглэж ирсэн, хоруу чанар байхгүй ийм ургамлыг хааж хориод, оронд нь гадаадын орноос янжуур maмxu импортолж, олноороо a.p.x.u.д.а.лтад нэрвэгдээд байна гэдгийг би өмнө нь олон удаа ярьж, хэлсэн. Авч хэлэлцээгүй учраас би өнөөдөр есөн салаатыг зүгээр л хэрэглэхээс өөр арга байхгүй.
Мэдээллийн эх сурвалж: eguur.mn