Бөхчүүд унаж давахдаа нэгнээ нидэрдэг тохойлддог гэх асуудлууд олны хэл ам дагуулсаар ирсэн. Саяхны нэг барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан Б.Бат-Өлзийг дахавдаа сэнжигний барьцаа тавилгүйгээр бага зэрэг дугтарсан явдалд олон хүн дургүйцлаа илэрхийлж сошиалд бичиж байв.
Тэгвэл энэ талаар Олон түмнээ Галтын галзуу Ганхуяг хэмээгдэх Монгол улсын үнэн зоригт харцага Ганзоригийн Ганхуяг ингэж бичжээ:
Барилдаж байгаа бөхчүүд жаахан чангахан унагаагаад л, хүчтэйхэн угзарч дугтрахаар л үзэгчид уйлалдаад унадаг болжээ. Ийм юманд одоо битгий уйлалдаж бай л даа. Дэлхийн спортод ч байдаг л зүйл.
Одоо л бүх барилдааныг тв шууд нэвтрүүлж, удаашруулж гаргадаг болсон. Хүн болгон шахуу утсаараа бичлэг хийж шүүж шүүмжилдэг болсноос биш бид нар чинь Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Цэрэнпунцаг гарьд гээд ах нартаа хэмх хэмх нидрүүлээд шуудгандаа баачихаа шахдаг л байлаашд.
Барилдаан дууссаны дараа нүүр нүд хөх няц болоод уруул ам яз хага үсэрцэн л явдагсан.
Бөх, бокс, карате, таеквандо нтр бол халз тулааны спорт. Улаан цайм зодолдож нүдэлдээд унавал, нэгнээ илт дээрэлхээд зодоод гэмтээгээд байвал жудаггүй гээд байгаа үгээ хэрэглээрэй. Эрчүүд байгаа газар наад цаад шөргөлцөөн байсаар ирсэн.
Байх ч болно. Дандаа охидуудтай найзалж охидуудын дунд өссөн залуучууд бол яагаад ч ойлгохгүй л дээ аргагүй. Сагс волебол гандбол, хоккей, хөлбөмбөг гээд багийн спорт. Ялгаж ойлго л доо. Уйлчих гээд байвал усанд сэлэлт, хөнгөн атлетик, теннис үзэж бай л даань