Гурван настай хүү хойд эцэгтээ зод.уу.лж, хүн.дээр бэр.тэж, одоо ухаангүй байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл хүүг хү.чир.хийлсэн гэх Э нь үл хөдлөх хөрөнгийн луйв.рын хэр.гээр өмнө нь эрэн сурвалжлагдаж байжээ. Энэ талаар хохирогч eguur.mn сайтын редакцад мэдээлэл ирүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2-3 жилийн өмнө их хэмжээний байрны урьдчилгаагаа тус иргэний нэр дээр бүртгэлтэй “Централ рийл эстэйт” компанид залилуулжээ. Тус компанийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй эх сурвалжаас хайж үзэхэд Мягмар овогтой Энхбилэг болох нь харагдана.
М.Энхбилэг нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг байна. Харин хувь эзэмшигчээр нь Б.Ууганбаатар гэх этгээд бүртгэлтэй байгаа юм.
Уг компаниар нийт 130 гаруй иргэнийг залилсан бөгөөд тэрбум гаруй төгрөгийг луйвардсан ажээ. М.Энхбилэг нь Б.Ууганбаатартай хамтран үл хөдлөх хөрөнгийн залилан үйлдсэн болох нь тогтоогдож, тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.
Улмаар тухайн иргэдийн гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал нь Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдож байжээ.
Гэм буруутай нь тогтоогдож, улмаар хэргийн дараагийн шүүх хурлын товыг зарласан ч М.Энхбилэг нь оргон зайлсан гэх шалтгаанаар 5-6 удаа хойшилсон байна.
Хохирогчийн мэдээлснээр “Хохирлоо барагдуулахаар М.Энхбилэгийг хайж, байцаагчдаас нь асуух үед хайж байгаа гэдгээс өөр мэдээлэл огт өгдөггүй байсан. Сая цагдаагийн байгууллагаас хүүхдийн хүчирхийллийн хэргийн талаар мэдээлэл өгөх үедээ залилангийн хэргээр шүүгдэж байсан хийгээд эрэн сурвалжилж байсан талаар огт дурдсангүй” гэв.
Ташрамд дурдахад, тус компани нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагаа эрхлэнэ хэмээн компанийнхаа бүртгэлд бүртгүүлсэн байсан ч цуцалжээ. Харин тус компанийн одоогийн бүртгэлтэй үйл ажиллагааны чиглэл нь аялал жуулчлал, онлайн худалдаа, вэб сайт хийх болон санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх ажээ.