Дугархүү эмчийг тойрсон асуудал багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тодруулбал, Дугархүү эмч: “Охид гар хангалга хийснээр бэ лгийн уруул нь сунадаг, сунасан бол мэс засалд ордог” гэж ярьснаараа цахим хэрэглэгчдийг “охидын нандин эрхтэн төрөлхөөсөө ямар байх нь Дугархүү мэтэд огт хамаагүй болно. Бизнесийн хагалгаагаа охидоос холуур байлга” гэх хардлагад хүргээд байгаа юм.
Тэгвэл Дугархүү эмч охид бүсгүйчүүдээс уучлалт гуйж мэдэгдэл хийгээд байсан өнөөдөр Монголоос явж буй талаар өөрийн твиттер хуудаснаа ийнхүү бичжээ.
Тэрбээр: “Надад Монголд орон зай үлдээгүй бололтой. Баяртай. Би Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгсөн. Ай ёо доктор өөр эмч орлох болно” хэмээн бичжээ.