Р.Эмүжин: “За манайхан чинь гоо сайхны ажилбарт до нтоод, хооронд нь ялгахын аргагүй охид бүсгүйчүүдээр орчлон хорвоо дүүрчихээд байгаа. Бүгд л манай нэг шооч найзын хэлснээр генералын мөрдөс шиг хөмсөгтэй, гайхамшгийн агуй шиг хамартай болох дөхсөн.
Гэтэл саяхнаас сарнай болгон адилхан ургах ёстой, үгүй бол дэлбээ энэ тэрийг нь мэс ажилбараар тайрч, хасч танаад хагалгаа хийлгэ гэж зөвлөдөг Дугархүү гэдэг залуухан эмчтэй боллоо. Гайхаад олоод үзтэл, г ар ха нгалга их хийвэл охидын сарнай томорч сунадаг тул тайрах ажилбарт орох нь зөв гээд хоёр чихээрээ сонсож байхад маань хэлээд хаясан шүү дээ. За уучлаарай, хаанахын гоо сайхны эмнэлгийн агент хийгээд байгааг нь мэдэхгүй юм, энэ мэтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдлэг мэдээлэл түгээдэг эмч, сэтгүүлч, зөвлөх нь мэдэгдэхгүй хүмүүсийнхээ бэлтгэж байгаа нэвтрүүлгийг анхаармаар байна аа. Дээр нь хүүхэн болгоны сарнайг адилхан байлгах гэж зүтгэх чинь ёс зүйгүй хү чирх ийлэл гэдгийг хэлмээр байна.
Эмэгтэйчүүдийн энэ эмзэг эр хтн ий хэлбэр хэзээ ч давтагддаггүй гэдгийг Ж.Маккартни гэж уран бүтээлч өөрийн судалгаа болон төслөөр батлан харуулсан шүү дээ. Одоо тэгээд о нгон охид бэл гийн у руул тайрах мэс ажилбарт орох гээд гүйх үү? Хүний гарыг хэт том, эсвэл хэт жижиг гээд та йрч, о ёж, шархлуулж байгаагаас юугаараа ялгаатай зөвлөгөө юм бэ, энэ чинь. Эмч хүн ийм юм яриад зогсож байж болдог юм уу? Ер нь тэгээд хувь хүний өөрийнхөөрөө оршин тогтнох эрхэнд ингэж халдах чинь муухай тархи угаалт байна. Хэдэн зууны турш морины нуруунаас буугаагүй монгол хүүхнүүд, за тэгж яривал юм л бол дугуй, мото унаж явдаг мань мэтийнх нь тэгвэл эмээл шиг болсон болж таарах уу, тэгээд очиж хайчлуулж оёулах ёстой юу?
Бид ямар хүлэмжний сарнай тордох гэж байгаа биш дээ, бас арай л баярлачих юм аа нээрээ. Хамгийн гайхмаар нь га р хан галга зэрэгт хүүхнүүдийн сарнай сунаад томроод байдаг юм бол зулгаагаад, чангаагаад, соруулаад байдаг эрчүүдийн илд яагаад томордоггүйг хэлээд аль? Өсвөр насныханд өөрийнхөө бие махбодийг өөлж гоочлох, өөртөө итгэлгүй болох зэрэг олон сэдэл өгч байгааг чинь юу гэж ойлгох уу? Өө тийм, Дугархүү эмч ээ, эрч үүдэд загас наа дуулах тоог нь зааж байдагаа болиорой. Тэр чинь ямар залуудаа гамнаад, хөгшрөхөөрөө хэрэглэнэ гээд хадгалж байдаг цалин тэтгэвэр үү? Ер нь ингэхэд хэд насална гэж жаргахаас айж, цэнгэхээс үргэж явдаг юм? Монголчууд олуулаа болмоор байна, аз жаргалтай инээж алхмаар байна. Дугархүү эмч аль болох өөрийгөө гамна гэсэн гээд эрчүүд нь өмдөө дарж зугтаад, хүүхнүүд нь хөөж явах хэрэг үү? Хувь хүний эрхийн талаар лекц олж сонс, манай Монгол бол залуусын орон, эрч хүчтэй, эрэмгий эрхэмсэг халуун цустай, суурин иргэншилд хэдэн зуунаар автаж, эр эмийн харилцаагаа тоон схемээр заалгаж байж жаргаж үрждэг улс биш.
Гурав хоногтоо байтугай сардаа, улиралдаа хүүхнүүддээ ойртохгүй гөлийж явдаг болсон улсын эрэгтэйчүүдэд зориулж гаргасан золигийн зөвлөмжийг монгол эрчүүдэд шахахаа болино уу, баярлалаа.” гэв.