Фэйсбүүк ашиглахдаа төлбөр төлдөг болох зохицуулалт үйлчилж эхлэх тухай мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тодруулбал, өөрийн хаягаа иргэний үнэмлэхээрээ бүртгүүлж, төлбөрөө төлснөөр ашиглах эрхтэй болно гэв. Тухайлбал таны өөрийн нэрийг барьсан өөр хуурамч хаяг нээх боломжгүй болох аж. Энэ нь цахим зaлuлaн зэрэг болзошгүй эрсдэлүүдээс хэрэглэгчийг хамгаалж чадна гэж үзжээ. Ингэхдээ хэрэглэгч нэг сард 50,000 төгрөг төлөх юм байна. Энэ нь зөвхөн “Blue Badge” /цэнхэр зөв тэмдэгтэй хаяг/ авах хүмүүст л хамаатай аж. Энэ зохицуулалт одоогоор Австрали, Шинэ Зеландад хэрэгжиж эхлээд буй тухай Mark Zuckerberg өөрийн нүүр номдоо нийтэлжээ.
Follow us