Туркийн зүүн өмнөд хэсэг, Хатай муж орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлийн төв нь Газар дундын тэнгист, Туркийн эргээс тав орчим километрийн зайд есөн километрийн гүн байжээ. Туркийн Гамшиг, онцгой байдлын агентлаг (AFAD) энэ талаар мэдээллээ.
Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, эрэг орчмын оршин суугчид чичиргээ мэдэрсэн бөгөөд энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтөд эвдэрсэн барилгууд нэмж гэмтсэн, зарим нь нурсан гэнэ. Хохирлын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Бид энэ талаар мэдээлэх болно.