Сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас аварга малчин, тариаланч, фермерийг аймаг, бүсээр нь шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл туулай жилийн босгон дээр Сэлэнгэ аймгаас Улсын аварга фермер, малчин, тариаланч тодорчээ. Эдгээр аваргууддаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам баяр хүргэж, амжилт хүсчээ.
Энэ жил Сэлэнгэ аймгаас УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР Алтанбулаг сумын малчин Д.Мөнхбадрах тодорсон бол. Баруунбүрэн сумын малчин М.Элдэв-Очир, Хушаат сумын малчин Ж.Хаянхярваа нар УЛСЫН АВАРГА МАЛЧИН болжээ. Мөн УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНООР Ургацын хишиг ХХК, Мөнх-Орхон ХХК, Өгөөж Мандал-Уул ХХК, Ар сэвд могойт ХХК, Элит-Үр ХХК тус тус шалгарлаа. УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР Орхон тариа ХХК-ний тракторч, комбайнч Б.Батдорж, УЛСЫН АВАРГА НОГООЧНООР Орхон сумын ногоочин С.Сүхбаатар тодорсон байна.