Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн инстаграм хуудаснаа дуучин Д.Болдыг өмөөрч иргэдээс нилээдгүй шүүмжлэлийг хүртэв.
Тэрбээр: “Юуны өмнө Б продакшныг үүсгэн байгуулсан, ноён Болд болон нийт хамт олонд нь 16 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 3 охин хамтлаг Б продакшнтай хамтарч ажиллаад 15 жилийг үджээ. Манай хамтлагийн бүх л амжилт, гаргасан ихэнх хит дуунууд маань Б продакшнтай салшгүй холбоотой. Анхны цомгоо гаргаад удаагүй байсан 3 охиныг олж харж, боломжийг олгож, бүхий л тал дээр тусалж, дэмжсэнд Талархаж явдаг сэтгэлийг ямар ч үгээр хэлэхэд багадах байх.
15 жилийн өмнө дуу хоолойн бэлтгэлээс авхуулаад, Хувцас имиж, дууны сонголт, дуулах ур чадвар, Студийн бичлэг, видео, клип зэрэг бүхий л тал дээр хамтран ажиллах студи байна гэж төсөөлөх боломжгүй байсан нөхцөлд Б продакшн зам гаргаж, рок поп, хип хоп урлагт Маш олон артистуудыг бэлтгэн гаргаж байсны нэг нь 3 охин хамтлаг юмаа.
Хэрвээ Б продакшнтай учраагүй бол 3 охин хамтлагийн хувь заяа хаашаа ч эргэж болох байсныг бид 3 хааяа ярилцдаг. Хамгийн чухал цаг үед зөв чиглүүлж, үнэт зөвлөгөө, цаг хугацаагаа зарцуулж, чин сэтгэлээсээ дэмжиж байсан хатагтай Бямбажав, Бямбасүрэн хоёртоо энэ завшааныг ашиглан үргэлж баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Монголын урлагийн түүхэнд тод зам мөрийг гаргаж өнөөдрийн түвшинд хүрэхэд зайлшгүй чухал үүргийг гүйцэтгэсэн Б продакшн өнөөдөр ч Азид төдийгүй дэлхийд цөөхөн байдаг студийг хийж чадсан нь мөн л анхдагч болж байгаад нь халуун баярыг хүргэе. Б продакшин үргэлж мандан бадрах болтугай.” хэмээн нийтэлжээ.