Зариг сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэдхэн хоногийн өмнө Ангил улсыг зорьж хэл сурхаар явсан билээ. Тэрээр: За муу Цэцэг нь Лондонд хоёр сар хэл ус үзчихээд ирье, нэгэнт цаг зав, зардал мөнгө гаргаад явж байгаа учир чармайгаад авах юмаа аваад ирнээ. Сайн сууж байгаарай хэмээгээд явсан юм.
Орой 21 цагт унтаад өглөө 06 цагт босоод гүйлээ, дараа нь цайгаа уулаа, ингэсхийгээд хичээлдээ явна. Орчин өөрчлөгдсөн, жаахан сонин гэхдээ гоё байна. Сошиал бага хэрэглэнэ, маш олон хүн баяр хүргэж бас ажлууд бичиж байна. Баярлалаа, 2 сар болоод очноо, ажил ярихаа азнаарай.
Би гэж нэг бөөн өртэй хүн. Уг нь ийш тийш явж юм сурмаар. За явчихвал үр хүүхэд минь яанаа, хоол унд гээд л. За тэгээд ажлынхан маань яанаа цалин мөнгийг нь олох гээд, за тэгж байснаа за өнөөдөр Өнөрөө юу хийх гэж байна, юуны араас явах гэж байна, зарим нь энэ одоо юу гэж тэнэгтэх гэж байна гэж өдөр бүр ЗАРИГ-аар шагайдаг үзэгч, уншигч нар маань яанаа гээд л.
За тэгээд хоёр сар Лондон явчихаад ирье гээд хамгийн түрүүн дээд талын эгчдээ хэллээ тэгсэн, эгч маань аавд Цэцэг гадаад 2 сар явах байгаа гэнээ гээд аавруу утас цохижээ. Тэгсэн аав маань өө гэж уулга алдсанаа “би одоо яанаа” гэсэн гэнэ хөөрхий. Тамхины мөнгөөр тасрах нь гэж сандраа юм болов уу гэж дотроо би жижигхэн хөөрөв. Асуудлуудаа эрэмбэлээд байвал ажлаа бодоод байвал мөд явж чадахааргүй, зориг гаргаад жаахан хугацаанд явахаар шийдлээ. За ингээд бодоход намайг эзгүйд үгүйлэх олон хүн байгаа бололтой.
За муу Цэцэг нь Лондонд хоёр сар хэл ус үзчихээд ирье, нэгэнт цаг зав, зардал мөнгө гаргаад явж байгаа учир чармайгаад авах юмаа аваад ирнээ. Сайн сууж байгаарай. Холын сонинг хуваалцаж байнаа, мэдээж бүх зүйлээ орхиод явахад амар биш, гэхдээ юм үзэж, нүд тайлж, бас жаахан өөрийгөө сонсч, өөр газарт амьдарч, тунгаагаад бодоод ирье.
Сэтгүүлч нь сайжирч байж дагаад олон асуудал дээрдэх шинжтэй. Та нар минь битгий гонсойгоорой удахгүй ирнэ за.