Өргөө” амаржих газрын үүдэнд жирэмсэн эмэгтэй машинд амаржсан тохиолдол гарсан билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан “Өргөө” амаржих газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг тодрууллаа.
Албаны эх сурвалжаас тодруулахад “Машиндаа амаржсан эх хүүхдийн асуудалтай холбоотойгоор ямар нэгэн албаны хүнд одоогоор хариуцлага тооцоогүй. Албан тушаалыг нь хөндөх асуудал яригдаагүй байна. Эхний ээлжид өнөөдөр /2022.01.03/ “Өргөө” амаржих газар дотооддоо хуралдаж, энэхүү асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа. Харин холбогдох яамнаас хөндлөнгийн шалгалт оруулахаар ярилцаж байна” хэмээх хариултыг өглөө.
Хэргийг сануулахад, өнгөрсөн оны буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22.00 цагийн орчимд “Хүүхдийн толгой цухуйсан” хэмээн Өргөө амаржих газар очиход “Бичиг баримт шалгуул” гэх шаардлага тавьж, цаг алдсаны улмаас машиндаа төрсөн хэрэг гарсан юм. Эмнэлгийн зүгээс хүүхдийг машинд төрүүлж, эхэсийг гардахыг эмнэлгийн орчинд хийсэн хэмээн мэдээлсэн билээ.